Мэдээ

"Бизнесийн зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа

2019 оны 04 сарын 03-ны өдөр Зээлийн батлан даалтын сан Худалдаа хөгжлийн банктай хамтран "Бизнесийн зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”-н танилцуулгыг хүргэхээс гадна барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн батлан даалт гаргах тухай зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Мөн Худалдаа хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнүүд жижиг дунд бизнес эрхлэгчид болон бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй харилцагчдад тулгардаг аливаа санхүүгийн бэрхшээл,тэдгээрийн оновчтой шийдлийн талаар зөвлөгөө өглөө.

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх