Мэдээ

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг 2019 оны 04 сарын 02-ноос 03-ны өдрүүдэд ХХААХҮЯ-аас “Мишээл экспо” төвд зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд оролцож Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй, урт хугацаатай, батлан даалттай зээлийн мэдээллийг хүргэв. 
Үзэсгэлэн 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх