Мэдээ

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Зээлийн Батлан Даалтын Сан болон Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарт зээлийн батлан даалтын үйлчилгээг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн Захирал Б.Батцэцэг нар оролцсон юм.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улсын эдийн засаг, ЖДҮ-н өргөжүүлэх түүний үйл ажиллагаа “Засгийн газрын 2016-2020” оны “Үйлдвэржилт 21:100”, Эрүүл хүнс, Эрүүл Монгол хүн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг болох, ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсын ЖДҮ-ийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулахад түлхэц болно гэж үзэж байна.
Мөн санамж бичгийн хүрээнд 2 тал харилцан мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээний ажлуудад хамтран баг болж оролцох , харилцан туршлага солилцох гэх мэт олон давуу талтай бөгөөд энэ нь ЖДҮЭ-ийг чирэгдэлгүйгээр санхүүжилтээ авах, Төр засгийн үйл ажиллагааг нээлттэй , шударга, ил тод байхын зарчмыг бий болгох боломжийг бүрдүүлж буй юм.

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх