Мэдээ

Архангай аймагт Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд сангийн үйл ажиллагааны талаархи танилцуулга сургалт хийв.

Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зах зээл ба бэлчээрийн удирдлага газар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Чадваржсан иргэд тогтворжсон амьжиргаа төсөл, Ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоодоос зохион байгуулагдсан “Архангай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”- нд оролцсон нийт 150 гаруй ЖДҮЭрхлэгчдэд  Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг танилцуулах мөн Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн талаар мэдээлэл өгч таниулах зорилгоор ажиллав.


“Архангай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”-нд ЗБДС-ийн үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгөв. 
Архангай аймгийн Нутгийн захиргааны ордонд Арилжааны банкны төлөөлөл болох Салбарын захирал болон эдийн засагч нартай уулзаж ЗБДС-ийн үйл ажиллагааны талаар болон

АХБ-ны эх үүсвэртэй батлан даалтыг танилцуулж, мэдээлэл хүргэж уулзлаа. 

Батлан даалтын газрын дарга С.Цогтсайхан, Батлан даалтын мэргэжилтэн Б.Эгшиглэнт , Аймгийн Засаг дарга,  Хаан, Хас, Голомт, Төрийн банкны Салбарын захирал, мэргэжилтэн нарт сургалт хийв.
Сургалтанд:
    Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Орлогч дарга Б.Болормаа, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Энхтайван 
    Хаан банкны Салбарын захирал н.Ганзориг, Харилцааны менежерийн хамт
    Хас банкны Салбарын захирал Б.Алтанхуяг, Харилцааны менежерийн хамт
    Төрийн банкны Салбарын захирал Б.Эрдэнэбазар, Харилцааны менежерийн хамт
    Голомт банкны Харилцааны менежер нар оролцлоо.


Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх