Мэдээ

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг  2019 оны 5 дугаар сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд  зохион байгуулж байна. 

Жижиг, дунд,бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, БНБуриад Улс, БНТува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй ААН, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балба улсын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Гонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцож байна. 
Тус үзэсгэлэнд  Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд оролцож зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалттай холбоотой асуудлаар мөн Азийн хөгжлийн банк болон ЗБДС хамтран хэрэгжүүлж байгаа урт хугацаатай, бага хүүтэй , батлан даалттай зээлийн мэдээллийг хүргэн ажиллаж байна. Иймд  та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх