Мэдээ

ЗБДС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБАЯР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХАМТААР ХЭНТИЙ АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа нар 2019 оны 05 сарын 27, 28-ний өдрүүдэд Хэнтий аймагт томилолтоор  ажиллав. 

Албан томилолтын хугацаанд 2019 оны 05 сарын 27-ний өдөр Сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөний нээлтэнд оролцож, тус зөвлөгөөний зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж,  сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

           Мөн Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа Хэнтий аймгийн 50 гаруй ЖДҮ эрхлэгчийн төлөөлөлд батлан даалтад хэрхэн хамрагдах талаар болон Азийн хөгжлийн банк, ЗБДС хамтран хэрэгжүүлж буй “ Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь“ төслийн танилцуулгыг хийлээ. 
          Хэнтий аймаг дахь Төрийн банк, Хаан банк, Хас банкны харилцааны менежерүүдэд батлан даалтад хэрхэн хамрагдах, АХБ-ны эх үүсвэртэй, батлан даалттай төслийн зээлийн талаар танилцуулж, батлан даалттай холбоотой тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар асуултуудад батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа хариулт өглөө. 


Мөн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр Хэнтий аймгийн банкны төлөөллүүд, зөвлөгөөнд оролцогч бусад зочид төлөөлөгчидтэй  уулзалт хийв. 
Тус уулзалтанд:    
Хаан банкны салбарын захирал н.Алимаа
Хас банкны салбарын захирал н.Гэрэлмаа
Төрийн банкны салбарын захирал  н.Юучбиш ,
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Хэрлэнчулуун,
МҮХАҮТ-ын орлогч дарга В.Намжилсүрэн,
Хэнтий аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-эрдэнэ ,
Сангийн орон нутгийн төлөөлөгч  н.Оюунжаргал нар оролцлоо. 
Уулзалтаар банкуудад батлан даалтын сангийн талаар мэдээлэл өгч, батлан даалттай зээл олгоход тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар ярилцлаа. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх