БАГАНУУР ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

2019 оны 09 сарын 19-ний өдөр Багануур дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зохион байгуулсан сургалтанд ЗБДС-ийн сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа, Батлан даалтын газрын мэргэжилтэн М.Солонго нар оролцож жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Сангийн үйл ажиллагаа, батлан даалтад хэрхэн хамрагдах вэ гэсэн сэдвийн дагуу сургалт хийлээ. 
          Мөн АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” батлан даалттай төслийн зээлийн талаар танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийн сонирхсон асуултанд хариулт өгөв. Тухайлбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд батлан даалт гаргах эсэх, төслийн хүрээнд хамтран ажиллаж буй банкуудын Багануур дүүрэг дэх салбаруудад мэдээлэл хангалттай байгаа эсэх, батлан даалтын материал бүрдүүлэлтийн талаар, ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтыг хэрхэн авах талаар мэдээлэл хийлээ.