МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

Зээлийн батлан даалтын сан 09 дүгээр сарын 16-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Монгол улсын Засгийн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 
         Өдөрлөгийн үеэр Сангийн үйл ажиллагааг сурталчилж, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн батлан даалттай зээлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Нийт 180 жижиг, дунд бизнес эрхлэгч иргэнд батлан даалтын талаарх мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна. 
       
    Өдөрлөгийн үеээр бизнес эрхлэгчид худалдааны компанийн хувьд батлан даалтын дэмжлэг авах боломж байгаа эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд батлан даалт гаргах эсэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд батлан даалт гаргах эсэх, батлан даалтыг ямар хугацаанд шийдвэрлэдэг талаар илүү сонирхон асууж байсанд тухай бүр дэлгэрэнгүй хариулт өгч ажиллав.